Цагдаагийн алба хаагч Б.Мөнхбаатар шүүхээс нэг жилийн ял сонслоо.

2022/11/15
Цагдаагийн алба хаагч Б.Мөнхбаатар шүүхээс нэг жилийн ял сонслоо.

Хэргийг эргэн сануулбал энэ оны 04 дүгээр сард Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар өөрийнхөө дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж цагдаагийн хэсэг дээрээ аваачиж, хэрэг тулгаж, гавлаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэргийг бид ил болгосон. Хохирогч охины ээж тухайн үед хууль хяналтын байгууллагаас шударга ёсыг нэхэж    бидэнд хандаж байлаа.
Тэгвэл Б.Мөнхбаатарт холбогдох хэргийн шүүх хурал 2022.11.14-ний өдөр Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болсон юм. Прокурор 2 жилийн хорих ял төлөвлөж шүүх хуралдаанд оролцсон байна. Тэгвэл эрүүгийн хэргийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнийг гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид 1 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Ингэснээр түүнийг Ховд аймаг дахь ШШГГ-ын нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангид нэг жилийн хорих ялыг эдлүүлэхээр болжээ.

2022.11.15

Цагдаагийн алба хаагч Б.Мөнхбаатар шүүхээс нэг жилийн ял сонслоо.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх