Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тул ЗГ-аас дэмжлэг үзүүлэхээр болжээ.

2022/11/24
Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тул ЗГ-аас дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанд оролцсон байна. Уг хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж шийдүүлэхээр болсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа ийнхүү мэдээлжээ. 

Тэрээр Өнөөдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанд оролцлоо. 

Уг хуралдаанаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэв.

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Үнэлгээгээр эрсдэлтэй дүгнэгдсэн, өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой зарим аймгуудаас судалгаа авч үзэхэд 2022 оны 11 дүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэлгүй болсон байна.” гэлээ.

Иймд УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр боллоо гэжээ. 

Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тул ЗГ-аас дэмжлэг үзүүлэхээр болжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх