Т.Дэлгэрсайхан: Намайг АТГ-аас дуудаж тодруулга л авсан.

2022/11/25
Т.Дэлгэрсайхан: Намайг АТГ-аас дуудаж тодруулга л авсан.

Аймгийн засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна гэх мэдээллийг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ намайг АТГ-аас Баруун бүсийн даншиг наадам болон Олон угсаатны театрын барилгын тендерийн асуудлаар дуудаж тодруулга авсан. Түүнээс биш намайг авилгын асуудлаар шалгаагүй гэв. Мөн түүнээс Захчин түмний Тонжоо наадмын төсвийн талаар тодруулахад хандивлагчид амласан мөнгөө одоог хүртэл өгөөгүй байна. Уг нь уг наадмыг 700-800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийт 230 сая орчим төгрөг л цугларсан гэх тайлбарыг өгч байгаа юм. Тэгвэл хандив цуглаагүй гэх нэрээр халхавч хийж хандивын мөнгийг зохион байгуулагчид завшсан байж болзошгүй гэх хардлага ч олон нийтийн дунд бий болж Тонжоо Хонжоо болсон уу? Тонжоогийн тонуулчдаас шагналынхаа мөнгийг авмаар байна гэх шүүмжлэл одоог хүртэл тасрахгүй байна. 2022.11.25

Т.Дэлгэрсайхан: Намайг АТГ-аас дуудаж тодруулга л авсан.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх