Талийгаачийн нас баралт, хэргийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.

2022/12/24
Талийгаачийн нас баралт, хэргийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.

Ховд аймгийн Дарви сумын төрийн байгууллагад албан тушаал хашдаг Б болон иргэн Н,С нар энэ оны 12 дугаар сарын 22-нд уулзацгааж приус маркийн авто машинд архидан согтуурсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тухайн үед Б, Н нарын хооронд маргаан үүсжээ. Ингэх явцдаа талийгаач Н нь авто машины хаалгаар унасан байж болзошгүй байгаа юм.Хэргийн газарт эмнэлэг, цагдаа болон бусад холбогдох мэргэжлийн баг ажиллаж, анхны тусламж үзүүлж үзлэг шинжилгээ хийхэд Н нь цус алдсан байдалтай байсан байна. Н-ийг сумын эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлээд аймгийн төв рүү тээвэрлэн авч ирж БОЭТ-д хэвтүүлэн эмчилсэн ч тэрээр нас баржээ. Уг хэрэг Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт тухайн өдрийн 20:00 цаг орчимд үйлдэгдсэн байна. Булган баг нь сумын төвийн баг юм.Талийгаачийн нас барсан шалтгаан, хэргийг эцэслэн тогтоогоогүй байна. Ямартай ч хэргийн газарт үзлэг шинжилгээ хийгдэж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Энэ асуудлыг эргэн мэдээлнэ.

 

2022.12.24

Талийгаачийн нас баралт, хэргийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх