Э.Алтан-Од аймгийн ерөнхий архитекторт өрсөлдөнө.

2022/12/29
Э.Алтан-Од аймгийн ерөнхий архитекторт өрсөлдөнө.

Ховд аймгийн ГХБХБГ-ын хэлтсийн дарга З.Өмиртай нь сүүлийн 18 жил гаруй хугацаанд Ховд аймгийн ерөнхий архитекторын албан тушаалыг хашиж ирсэн. Сүүлийн 20 орчим жил Ховд аймаг ерөнхий архитекторын сонгон шалгаруулалт зарлаагүй. Нэг ёсондоо нэг хүний тархиар он удаан жил удирдуулж ирсэн гэсэн үг. Нийгэм хөгжиж, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр барилга байгууламж, орон сууцнууд олон арваараа баригдаж, сүүлдээ хотын ерөнхий төлөвлөгөө алдагдахад хүрээд байгаа юм. Учир нь хаа хамаагүй газар төлөвлөлтгүй барилга бариулдаг, чанар, стандартын шаардлага хангаагүй барилгуудыг хүлээж авсаар ирсэн. Хүн амьдрах таатай орчинтой барилга орон сууц Ховд аймагт алга байна. Иргэд олон нийт ч энэ асуудлыг хурцаар шүүмжлэх болсон. Харин энэ жил ерөнхий архитектор З.Өмиртайг албан тушаалаас нь чөлөөлж түүний оронд ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэлийг түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр томилоод байсан билээ. Тэгвэл тун удахгүй аймгийн ерөнхий архитекторын жинхэнэ орон тоо зарлагдаж сонгон шалгаруулалт явагдах юм байна. Одоогийн байдлаар хэд хэдэн хүмүүс өрсөлдөхөөр зэхэж байна. Түүний нэг нь Залуу инженерүүдийн холбооны тэргүүн Э.Алтан-Од юм. Тэрээ 2014 онд ШУТИС-ийг барилга, архитектурын сургуулийг архитектор мэргэжлээр төгссөн мэргэшсэн атхитектор юм байна. Тэрээр аймгийн ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтанд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. 

Э.Алтан-Од аймгийн ерөнхий архитекторт өрсөлдөнө.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх