Б.Дүгэржав: Халзан бүрэгтэй тойрсон өмнөх асуудал шийдэгдээгүй гэдгийг иргэд “МАРТААГҮЙ”

2022/12/30
Б.Дүгэржав: Халзан бүрэгтэй тойрсон өмнөх асуудал шийдэгдээгүй гэдгийг иргэд “МАРТААГҮЙ”

"ХАЛЗАН БҮРЭГТЭЙ"-д дахин 8062,16 га талбайд "ЛИЦЕНЗ" олгохоор зэхэж байна!!!

Аймгийн засаг дарга асан Б.Дүгэржав өөрийн цахим хуудсаараа дамжуулж ийнхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: Ашигт малтмал газрын тосны газраас Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолыг үндэслэж, Ховд аймгийн Мянгад сумын нутагт, Халзан бүрэгтэйн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай залгуулан, 8062,16 га газарт хайгуулын лиценз олгохоор сонгон шалгаруулалт зарлажээ. Уг тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрөл олгох газрын жагсаалтад энэхүү 8062,16 га газар тусгагдаагүй байна.

Засгийн газрын шийдвэр, тогтоолд ороогүй газрыг нэмж оруулан, сонгон шалгаруулалт зарлаж байгаагийн учир юу вэ???

Чоно борооноор гэдэг шиг ард түмнийг хуучин оноо үдэж шинэ оноо угтах гээд баяр хөөр болж байх энэ цаг үеийг далимдуулан тухайн газарт нэмж “ЛИЦЕНЗ” олгохоор төлөвлөснийг эсэргүүцэж байна.

Юутай ч аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ дагуу холбогдох газарт нь албан хүсэлтээ илгээлээ.

Халзан бүрэгтэй тойрсон өмнөх хууль бус асуудал шийдэгдээгүй гэдгийг иргэд “МАРТААГҮЙ” байгаа!!! гэжээ. 

Б.Дүгэржав: Халзан бүрэгтэй тойрсон өмнөх асуудал шийдэгдээгүй гэдгийг иргэд “МАРТААГҮЙ”   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх