МУ-ын заан Б.Бат-Өлзийгийн цомыг буцаан авчээ.

2022/12/30
МУ-ын заан Б.Бат-Өлзийгийн цомыг буцаан авчээ.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Баярхүүгийн Бат-Өлзий нь өндөр чансаатай эрэмбэ дараатай бөхчүүдийн нэг. Тэрээр үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 108, 110 жилийн ойн баяр, ерөнхийлөгчийн цомын төлөөх  хүчит бөхийн барилдаануудад 2 удаа  түрүүлж үүрд хадгалагдах цомын эзэн болоод байсан билээ. Тэгвэл өчигдөрийн ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны дараагаар Б.Бат-Өлзий заанаас цомыг нь авчээ. Энэ асуудлаар түүнээс утсаар тодруулахад журам байхгүй гэж хэлээд цомыг нь буцаан авсан гэв.

Өгсөн өргөмжлөл дээрээ үүрд хадгалагдах цом гэж бичсэн. Харин түүнийгээ үүрд биш гэж хэлээд буцаан авчээ.

Ямартай ч МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит цомын төлөөх барилдааны цом олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. МУ-ын төр түрүүлсэн бөхдөө цом хийгээд өгөх чадамжгүй болсон уу гэх асуултыг олон нийтэд үлдээе.

МУ-ын заан Б.Бат-Өлзийгийн цомыг буцаан авчээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх