Б.Нямдаш аймгийн ерөнхий архитекторт өрсөлдөнө.

2022/12/30
Б.Нямдаш аймгийн ерөнхий архитекторт өрсөлдөнө.

Ховд аймгийн Манхан сумын харьяат Б.Нямдаш аймгийн ерөнхий Архитекторын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ гаргаад байгаа юм байна. Б.Нямдаш нь 2010-2012 онд Ховд их сургууль, 2012-2014 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн техникийн их сургуульд тус тус суралцаж Архитектор дизайнер хот төлөвлөгч мэргэжлээр төгссөн юм байна.  Тэрээр 2014-2015 онд зураг төслийн компани, 2016-2020 онд Барилга, хот байгуулалтын яаманд хот төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. Ажиллах хугацаандаа хот төлөвлөлт, хот байгуулалтын хуулийн төсөл, дүрэм журам боловсруулах ажлын хэсэгт ажиллах, мөн аймгийн төвүүд, хилийн боомтуудын хот байгуулалтын баримт бичиг болох хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд хяналт тавьж ажиллаж байсан туршлагатай юм байна. Одоо Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй "Ногоон нуур 1008 айлын орон сууц"-ны төсөлд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх Барилга, хот байгуулалтын яамны харьяа Төслийн нэгжид хяналтын инженерээр ажиллаж буй Мэргэшсэн Архитектор юм...

Б.Нямдаш аймгийн ерөнхий архитекторт өрсөлдөнө.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх