Ховд аймаг 2022 онд 3 сая 475.6 мянган толгой мал тоолуулжээ.

2022/12/30
Ховд аймаг 2022 онд 3 сая 475.6 мянган толгой мал тоолуулжээ.

Ховд аймаг 2022 онд 3 сая 475.6 мянган толгой мал тоолуулжээ.

 

Малын төрлөөр задлавал 149.5 мянган адуу, 205.5 мянган үхэр, 29.5 мянган тэмээ, 1244.1 мянган хонь, 1846.9 мянган ямаа тоологджээ. Өмнөх онтой харьцуулахад тэмээ 1.9 мянга (7.0%), адуу 2.8 (1.9%)-аар өссөн хонь 23.7 мянга (1.9%), үхэр 2.1 мянга (1.0%), ямаа 100.3 мянга (5.2%)-аар тус тус буурсан байна.
Өмнөх онтой сумаар харьцуулахад хамгийн их буюу Цэцэг сум 9.2 мянган толгой малаар өссөн. Мянгад сум 38.6 мянган толгой малаар буурсан байна.  2022 оны урьдчилсан мал тооллогын дүнгээр Чандмань сум 298.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Манхан сум 294.0 мянган толгой мал, Булган сум 277.4 мянган толгой мал, Дарви сум 238.7 мянган толгой мал, Мянгад сум 235.5 мянган толгой мал тоолуулсан байна.
2022 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд нийт 13824 малчин болж өмнөх оноос 233 буюу 1.7 хувиар буурсан байна.Малчин өрхийн тоо 8538 болж өмнөх оноос 3 өрхөөр буюу 0.04 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Ховд Статистик

Ховд аймаг 2022 онд 3 сая 475.6 мянган толгой мал тоолуулжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх