Ц.Мөнгөнцэцэг шинэ оны эхний өдөр 2 ихэр хүү төрүүллээ.

2023/01/01
Ц.Мөнгөнцэцэг шинэ оны эхний өдөр 2 ихэр хүү төрүүллээ.

Шинэ оны эхний өглөө Ховд аймагт 2 ихэр хүү мэндэллээ. Хүүхдүүд 2940 грамм, 2350 грамм юм байна. Ховд аймгийн БОЭТ - ЭБЭК-ийн жижүүр эмч Ц.Цэнгэл, Г.Насанбат

эх баригч Д.Наранхүү нарын эмч нарын баг хамт олон эх барьж өлгийдөн авчээ.

Ихрүүдийн ээж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат 26 настай ээж ийнхүү 4 дахь жирэмслэлтээрээ 2 ихэр хүү төрүүлж 4 хүүхдийн ээж болж байна.Ихрүүдийн ээжийн хувьд төрх хугацаанаасаа өмнө төрсөн учир хүүхдүүд харьцангуй бага жинтэй төрсөн  байна. Эх, үрсийн биеийн байдал тогтвортой сайн байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Монголын үрс олон болох болтугай.2023.01.01

 

Ц.Мөнгөнцэцэг шинэ оны эхний өдөр 2 ихэр хүү төрүүллээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх