Ц.Цогтбаяр цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлж өөр цэцэрлэг рүү сэлгэн томилж байна.

2023/01/04
Ц.Цогтбаяр цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлж өөр цэцэрлэг рүү сэлгэн томилж байна.

Ховд аймгийн боловсролын салбар, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг тойрсон авилгын асуудлууд яригдах болсон. Хэн нэгнийг ажилд авахдаа шан харамж авдаг асуудлууд ч байдаг нь нууц биш. Тийм ч учраас нэг байгууллагад он удаан жил удирдах ажил хийж байгаа албан тушаалтнуудыг чөлөөлж томилох ажлыг Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяр эхлүүлээд байна. Өнөөдөр цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлж байна. Ингэхдээ эрхлэгчийн албан тушаалийг нь хэвээр үлдээж өөр цэцэрлэгүүд рүү сэлгэн ажиллууж байгаа юм байна. Иргэд олон нийтийн хүсэж байгаа зүйл нь сэлгэх биш тухайн албан тушаалаас нь бүр мөсөн чөлөөлж, томилгоог сонгон шалгаруулалтын дүрмээр нь зохион байгуулж шударга явуулахыг хүсэж байгаа юм. Гэвч энэ удаагийн томилгоонуудад иргэд тийм ч сэтгэл ханамжтай биш байна. 2023.01.04

Ц.Цогтбаяр цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлж өөр цэцэрлэг рүү сэлгэн томилж байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх