Б.Батчимэг 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 15 жил ажиллажээ.

2023/01/04
 Б.Батчимэг 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 15 жил ажиллажээ.

Ховд аймгийн боловсролын салбар, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг тойрсон авилгын асуудлууд яригдах болсон. Хэн нэгнийг ажилд авахдаа шан харамж авдаг асуудлууд ч байдаг нь нууц биш. Тийм ч учраас нэг байгууллагад он удаан жил удирдах ажил хийж байгаа албан тушаалтнуудыг чөлөөлж томилох ажлыг Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяр эхлүүлээд байна.Өнөөдөр цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлж байна. Ингэхдээ эрхлэгчийн албан тушаалийг нь хэвээр үлдээж өөр цэцэрлэгүүд рүү сэлгэн ажиллууж байгаа юм байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэд хэдэн эрхлэгч нарыг чөлөөлөөд байна. Үүний нэг нь Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Батчимэгийг чөлөөлж түүнийг 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилжээ. Түүний хувьд 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 15 жил ажиллажээ. Нэг байгууллагыг олон жил удирдсан учир сэлгэн ажиллах хүсэлтээ өөрөө гаргаж байсан юм байна.2023.02.04

Б.Батчимэг 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 15 жил ажиллажээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх