П.Насан-Очир Ховд аймгийн ХДТ-ын даргаар томилогдлоо.

2023/01/05
П.Насан-Очир Ховд аймгийн ХДТ-ын даргаар томилогдлоо.

Ховд аймгийн ТШАЖ Ж. Чулууны нэрэмжит “Алтан гадас одонт” ХДТ-ын удирдаач МУСТА П. Насан-Очир тус театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Тэрээр СУИС-ийн  “Найрал хөгжим удирдах урлаг” -ийн ангийг БАКАЛАВР зэрэгтэй дүүргэж улмаар 2007, 2008 онуудад Завхан аймгийн хөгжим бүжгийн коллеж, 2012, 2013 онуудад Монгол улсын Хөгжим Бүжгийн Консерваторт тус тус мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байна. Анх 2005 оноос эхэлж тус театрт  дагалдан хөгжимчнөөс ажлын гараагаа эхлүүлж байсан бол багш, ерөнхий удирдаачийн албан тушаалд ахиц дэвшил гарган ажилласаар иржээ. П.Насан-Очир нь тус театрт 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Тус театрын албан тушаалд нийт 4 хүн өрсөлдөж мөрийн хөтөлбөрөө танилцуулснаас ийнхүү П.Насан-Очир олонхийн санал авчээ.2023.02.05

П.Насан-Очир Ховд аймгийн ХДТ-ын даргаар томилогдлоо.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх