Н.Тодбаяр: Хийж чадаж байгааг нь ажлыг нь хийлгээд чадахгүйг нь халах хэрэгтэй.

2023/01/09
Н.Тодбаяр: Хийж чадаж байгааг нь ажлыг нь хийлгээд чадахгүйг нь халах хэрэгтэй.

Ховд хотын захирагч Ц.Цогтбаярын захирамжаар өнгөрсөн 7 хоногт Цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлөж өөр цэцэрлэг рүү томилох ажлыг эхлүүлсэн. Тэгвэл Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тодбаяр өөр цэцэрлэг рүү томилогдон ажиллаж байгаатай холбогдуулан хийсэн ажлаа тайлагналаа. Түүний хувьд цэцэрлэгийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр эрхлэгч хүртлээ ахиц дэвшил гарган ажилласан байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр 4.5 жил ажилласан. Ажиллах хугацаандаа цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан хуучин цэцэрлэгийн барилгыг шинээр бариулах ажлыг санаачилж улсын төсийн 2,6 тэр бум төгрөгөөр шинэ цэцэрлэг бариулах ажлыг шийдүүлж орчин үеийн дэвшилтэд технологит тулгуурлан сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулж байжээ. Мөн хүнд хэлбэрийн ХБ-тэй 6 хүүхдийг цэцэрлэгтээ хамруулан сургаж байжээ. Түүний хувьд хийхээр төлөвлөж байсан олон асуудлууд байсан гэдгийг онцоллоо. Мөн тэрээр хэлэхдээ эрхлэгч нарыг шилжүүлэн томилох биш ажлыг нь бодитоор үнэлж дүгнээд түүнийхээ дараагаар ажлаа хийж чадахгүйг нь халаад чадаж байгааг нь ажиллуулаад явах нь зүйтэй байсан. Энэ удаагийн томилгоо зарим хүмүүсийн алдааг өнгөлөн далдалсан зүйл боллоо гэж бодож байна хэмээв.

Н.Тодбаяр: Хийж чадаж байгааг нь ажлыг нь хийлгээд чадахгүйг нь халах хэрэгтэй.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх