Б.Даваасүх: Эрүүл мэндийн салбар өөрчлөгдөх гээд байна хүлээцтэй байгаарай.

2023/01/09
Б.Даваасүх: Эрүүл мэндийн салбар өөрчлөгдөх гээд байна хүлээцтэй байгаарай.

Иргэд БОЭТ-өөс эмнэлэгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай цаг тухайн үед нь авч чадахгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Эмч нар цагтаа үзэхгүй, байгаагаас иргэд дараалал үүсгэн хүлээж бухимдаж байна. Энэ асуудлаар БОЭТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Даваасүхээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ улирлын чанартай ханиад томуутай холбоотой оочир дараалал ихэссэн байна. Манай байгууллага энэ оны төгөлдөршилтийн жил болгож байгаа. Амбулаторийн эмч нарт хатуу сануулж хэлж байгаа.  Харилцаа хандлага бүх зүйл дээр манай эмнэлэг манлайлж ажиллана. Аливаа зүйл засагдахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энэ байгууллага өөрчлөгдөх гээд байна, эрүүл мэндийн салбар шинэчлэгдэх гээд байна. Энэ боломжийг хангаж өгөөд иргэд аажуу тайван хүлээцтэй байгаарай. 

Б.Даваасүх: Эрүүл мэндийн салбар өөрчлөгдөх гээд байна хүлээцтэй байгаарай.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх