Б.Баялаг-Эрдэнийн тушаал албажсан эсэхийг тодрууллаа.

2023/01/10
Б.Баялаг-Эрдэнийн тушаал албажсан эсэхийг тодрууллаа.

Батцоожийн Баялаг-Эрдэнэ нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг томилогдож ирэхтэй зэрэгцэн тушаал шийдвэргүйгээр ЗДТГ-т ажиллаж, төрийн захиргаан дотор сууж, хурал цуглаанд оролцоод байгаа асуудлыг манай сайт өмнө нь нэг бус удаа сурвалжилсан. Түүнийг зарим төрийн албан хаагчид ажлын албаны даргаа гэж дууддаг бол зарим дарга нар засаг даргын зөвлөх, туслах ч гэж дууддаг. Түүний хувьд ямар нэгэн албан тушаалд томилсон албан ёсны шийдвэр тушаал гараагүй байхад миний тушаал шийдвэр албажаад ирж байгаа гэдэг нэрийн дор аймгийн төрийн захиргаанд тодорхой томилгоогүйгээр ажиллаж байсан. 

Тэгвэл тушаал шийдвэр нь албажиж ирсэн эсэхийг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболдоос тодруулахад ямар ч байсан тушаал шийдвэр нь ЗДТГ-аас гарсан, засаг даргын орон тооны бус зөвлөхөөр томилогдсон, яг он сар өдрийг нь мэдэхгүй байна гэх тайлбарыг өглөө. 2023.01.09

Б.Баялаг-Эрдэнийн тушаал албажсан эсэхийг тодрууллаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх