Д.Эрдэнээ Монгол улсын аварга малчин боллоо.

2023/02/21
Д.Эрдэнээ Монгол улсын аварга малчин боллоо.

 

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн малчин Дянгаагийн Эрдэнээ, Дамдины Навган нар "Улсын аварга малчин өрх" -өөр шалгарлаа.

Эрдэнээ гуай 17 наснаасаа мал маллаж өдгөө 77 нас хүрч яваа ч мал сүргийнхээ таваарлаг чанарт анхаарч таван төрөлд нь тэгш өсгөж хөдөлмөрлөж байна.

Тэдний есөн хүүхдийн найм нь мал аж ахуйн салбартаа малаа маллан ажиллаж хөдөлмөрлөж байгаа үе дамжсан малчин гэр бүл юм.

Энэ жил 1000 гаруй мал тоолуулсан тэрбээр Цэцэг гол багийн Тэмээний хашаа хэмээх газар хаваржаандаа буужээ.

Д.Эрдэнээ Монгол улсын аварга малчин боллоо.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх