н.Идэш: Монголын хууль хулгайч нарт үйлчлэхгүй байж ядарсан иргэдэд сайн үйлчилж хорьж шийтгэж байна.

2023/03/05
н.Идэш: Монголын хууль хулгайч нарт үйлчлэхгүй байж ядарсан иргэдэд сайн үйлчилж хорьж шийтгэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Чандмань, Дарви, Цэцэг,Мөст сумдад ажиллалаа. Ард иргэд хуралд идэвхитэй оролцож санал хүсэлтээ чөлөөтэй уламжиллаа. Иргэдийн амьдрал доройтож байгааг онцлоод тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэх, бараа таваарын үнийг бууруулж, үнэгүйдсэн арьс ширний үнийг үнд хүргэх шаардлагатай байгааг хэллээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн уулзалтын 4 дахь нь Мөст сум байлаа. Мөст сумын хэд хэдэн иргэд санал хүсэлтээ уламжиллаа. Түүний нэг нь ахмад настан н.Идэш гуай юм. Тэрээр хэлэхдээ монголын хууль ядарсан иргэдэд маш сайн үйлчилж байна, харин дээдсүүдэд үйлчлэхгүй байгаад харамсаж байна гэлээ. Мөн хулгайч нар, улс төрийн хүчнийг 2023 онд цэвэрлэж шинэ үеийг эхэлмээр байна гэв. 2023.03.05

н.Идэш: Монголын хууль хулгайч нарт үйлчлэхгүй байж ядарсан иргэдэд сайн үйлчилж хорьж шийтгэж байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх