13 настай охин фэйсбүүкээр танилцсан эрэгтэйгээс жирэмсэн болжээ.

2023/03/14
13 настай охин фэйсбүүкээр танилцсан эрэгтэйгээс жирэмсэн болжээ.

13 настай охин Фэйсбүүкээр танилцсан эрэгтэйгээс жирэмсэн болжээ

13 настай охин Фэйсбүүкээр танилцсан гэх эрэгтэйгээс жирэмсэлж, эмчийн хяналтад орохоор эмнэлгийн байгууллагад хандсан гэх мэдээлэл цахим ертөнцөд түгээд байна. Өсвөр насны охин хүүхэд жирэмсэн болсон учир эмнэлгийн байгууллагаас цагдаагийн газарт хандсанаар хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн аж.

Хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Өсвөр насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй мэдээлэл түгээмэл байгаа учир та бүхэн бага болон өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, цахим хэрэглээнд нь хяналт тавих, танихгүй хүнтэй уулзахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Ivoce

13 настай охин фэйсбүүкээр танилцсан эрэгтэйгээс жирэмсэн болжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх