Хүн хутгаласан гэх иргэн Б-г цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

2023/04/04
Хүн хутгаласан гэх иргэн Б-г цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Ховд аймгийн Мөст сумын “Улаан толгой” багийн засаг дарга н.Батбаяр иргэн Б-г хутгаласан хэрэг гарчээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодрууллаа.

 

2023.04.02-ний өдрийн 20:50 минутанд цагдаагийн байгууллагад хүн хутгалачихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад иргэн Б нь багийн засаг дарга н.Батбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас засаг дарга Б гэгч нь 35 настай эрэгтэйг хэвлий тус газар нь 1 удаа хутгалаж бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл тогтоогджээ. Тухайн хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шинжээч эмч томилож гэмтлийн зэрэг тогтоолгохоор ажиллаж байна. Мөн цагдаагаас прокурорын байгууллагад цагдан хорих саналыг тавьсан. Прокурорын байгууллагаас шийдвэр гарсан тохиолдолд тухайн хэргийг үйлдсэн иргэн Б-г цагдан хорьж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ явуулах юм байна.

Хүн хутгаласан гэх иргэн Б-г цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх