Цагдаагаас ирүүлсэн цагдан хорих саналыг прокурор татгалзжээ.

2023/04/04
Цагдаагаас ирүүлсэн цагдан хорих саналыг прокурор татгалзжээ.

Ховд аймгийн Мөст сумын “Улаан толгой” багийн засаг дарга н.Батбаяр иргэн Б-г хутгаласан хэрэг гарсан.  Тодруулбал: 2023.04.02-ний өдрийн 20:50 минутанд цагдаагийн байгууллагад хүн хутгалачихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад иргэн Б нь багийн засаг дарга н.Батбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас засаг дарга Б гэгч нь 35 настай эрэгтэйг хэвлий тус газар нь 1 удаа хутгалаж бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл тогтоогдоод байсан. Тухайн хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шинжээч эмч томилож гэмтлийн зэрэг тогтоолгохоор ажиллаж, мөн цагдаагаас прокурорын байгууллагад цагдан хорих саналыг тавиад байсан билээ. Тэгвэл Прокурорын байгууллага иргэн Б-г хутгаласан гэх хэрэгт холбогдоод байгаа багийн засаг дарга Б-г цагдан хорихоос татгалзаж, өөрөөр хэлбэл цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн талаар бидэнд мэдээлэл ирлээ. Уг асуудлаар прокурорын байгууллагаас тодруулан хүргэнэ. 

Цагдаагаас ирүүлсэн цагдан хорих саналыг прокурор татгалзжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх