Ховд аймгийн цагдаагийн газрын даргаар Г.Цоодол томилогджээ.

2023/04/16
Ховд аймгийн цагдаагийн газрын даргаар Г.Цоодол томилогджээ.

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА
ТОМИЛОГДЛОО
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/448 дугаар тушаалаар Ховд аймгийн цагдаагийн газрын даргаар цагдаагийн дэд хурандаа Ганбаатарын Цоодол томилогджээ. 
Цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол нь 1983 онд төрсөн. 2000 онд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст-Алтай дунд сургууль, 2000-2004 онд Цагдаагийн академийг Эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжлээр бакалавр, 2006-2009 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд аюулгүй байдлын магистрийн зэрэг хамгаалсан байна. Одоо ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуульд хууль зүйн докторантурт суралцаж байна. Г.Цоодол нь 2004-2010 онд Ховд аймгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, 2010-2013 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2013-2017 онд Эрүүгийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 2017-2020 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2020-2021 онд Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтэст чиглэлийн ахлах мэргэжилтэн, 2021 оноос Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Ховд аймгийн цагдаагийн газрын даргаар дэвшин томилогдож ажлаа хүлээж авчээ. Эх сурвалж: Ховд аймаг дахь цагдаагийн газар цахим хуудас. 

Ховд аймгийн цагдаагийн газрын даргаар Г.Цоодол томилогджээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх