Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэргийлнэ үү.

2023/04/17
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэргийлнэ үү.

ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 18-нд Ховд аймгийн хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед сэкундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж шороон шуурга шуурна.

Иймд шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэх тул иргэд, малчид, тээвэрчидэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 Онцын шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд гарахгүй байх

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,

 Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдыг малд явуулахгүй байх

Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Булган Онцгой Байдлын Хэлтэс
Зэрэг Сум Онцгой Байдал

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэргийлнэ үү.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх