Х.Нурболатыг төлөөлөгч болсноос хойш түүний аавын “МУРАП” ХХК 10 гаруй тэр бум төгрөгийн тендер авчээ.

2023/04/19
Х.Нурболатыг төлөөлөгч болсноос хойш түүний аавын “МУРАП” ХХК 10 гаруй тэр бум төгрөгийн тендер авчээ.

Халиасхарын Нурболат гэж хэн бэ? Тэрээр 2020 оны орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн аймгийнхаа ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга юм байна.

Х.Нурболат нь хуурамч диплом ашиглаж байгаа гэх асуудлаар хуулийн байгууллагуудад шалгагдахад хүрсэн.

ОХУ-ын Барнаулын шүүх Х.Нурболатыг Алтайн техникийн их сургуулийг төгсөөгүй, диплом олгоогүй болохыг нотолж шүүхийн тогтоолоо Монгол руу явуулжээ. Мөн

Түүнийг төлөөлөгч болсноос хойш төрсөн аав Х.Халиасхарын “МУРАП” ХХК аймгийнхаа томоохон тендерүүдийг шүүрч авдаг болсон гэнэ. Тухайлбал Х.Нурболатийг төлөөлөгч болсноос хойш түүний аав Х.Халиасхарын Мурап ХХК нь 2021-2022 онуудад 10 тэр бум гаруй төгрөгийн  тендерийг авчээ.

Хамгийн ноцтой нь төлөөлөгч гэх Х.Нурболат нь аавынхаа компанийн авсан тендерийн гэрээнүүдэд ерөнхий инженерийг төлөөлж гарын үсгээ зурсан нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардахаар байна.

Мөн Х.Нурболатын эхнэр төрийн албан хаагч хэрнээ хадам аавынхаа компанийн авсан тендерийн гэрээнд нягтлан бодогчийг төлөөлж гарын үсгээ зурснаас харахад тус компаниас ашиг хүртдэг ч байж болзошгүй байна. Тендерийн гэрээнд зурсан гарын үсэг нь түүний гар өргөдөл дээр зурсан гарын үсэгтэй нь яг таарч байгаа юм.

Б.Айнур нь 2022.05.13-ний өдөр 160 суудалтай  Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын бага сургуулийн 2 тэр бум 299 сая, 500 мянга, 899 төгрөгийн төсөвтэй барилгын тендерийн гэрээнд тус компанийн нягтлан бодогчийг төлөөлж гарын үсгээ зуржээ. Яг энэ үед төрд ажиллаад цалингаа аваад явж байсныг

Хөдөлмөр халамжийн газрын дарга болон

Хүний нөөц нь нотолж байна.

Харин төд удалгүй 3 сарын дараагаар буюу 2022,08,23-ний өдөр ажлаасаа чөлөө авах гар өргөдлөө бичиж өгсөн байдаг.

Төрийн албан хаагч хүн ашиг сонирхлоос ангид байх ёстой, түүний хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцно гэж эрх бүхий албан тушаалтнууд хэллээ.

Х.Нурболатын дипломын Барнаулаас ирсэн хариуг МУ-ын ХЗДХ-ийн яам Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Гүлбаршад ирүүлсэн байдаг. Гэтэл Баян-Өлгий аймгийн прокурор, цагдаагийн байгууллага нь цг хэргийг удаа дараа хааж, Х.Нурболатыг илт хаайцайлсаар ирснийг эх сурвалжууд онцолж байна.

 

Ийнхүү Баян-Өлгий аймгийн хууль хяналтын байгууллагууд чухам яагаад Х.Нурболатадхолбогдох хэргийг шалгахгүй хаагаад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бид энэ асуудлыг цувралаар сурвалжилна хүргэнэ...

Х.Нурболатыг төлөөлөгч болсноос хойш түүний аавын “МУРАП” ХХК 10 гаруй тэр бум төгрөгийн тендер авчээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх