Б.Мухамед: Б.Айнурт холбогдох хуулийнх нь дагуу хариуцлага тооцно.

2023/04/19
Б.Мухамед: Б.Айнурт холбогдох хуулийнх нь дагуу  хариуцлага тооцно.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга  Х.Нурболатын эхнэр Б.Айнур нь аймгийнхаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ажилладаг. ТЗ-аар цалинждаг төрийн албан хаагч хэрнээ хадам аавынхаа компанийн авсан тендерийн гэрээнд нягтлан бодогчийг төлөөлж гарын үсгээ зурснаас харахад тус компаниас ашиг хүртдэг ч байж болзошгүй байна. Тендерийн гэрээнд зурсан гарын үсэг нь түүний гар өргөдөл дээр зурсан гарын үсэгтэй нь яг таарч байгаа юм.

Б.Айнур нь 2022.05.13-ний өдөр 160 суудалтай  Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын бага сургуулийн 2 тэр бум 299 сая, 500 мянга, 899 төгрөгийн төсөвтэй барилгын тендерийн гэрээнд тус компанийн нягтлан бодогчийг төлөөлж гарын үсгээ зуржээ. Яг энэ үед төрд ажиллаад цалингаа аваад явж байсныг Хөдөлмөр халамжийн газрын дарга болон Хүний нөөц нь нотолж байна.

Харин төд удалгүй 3 сарын дараагаар буюу 2022,08,23-ний өдөр ажлаасаа чөлөө авах гар өргөдлөө бичиж өгсөн байдаг.

Төрийн албан хаагч хүн ашиг сонирхлоос ангид байх ёстой, түүний хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцно гэж эрх бүхий албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед онцоллоо. 

Б.Мухамед: Б.Айнурт холбогдох хуулийнх нь дагуу хариуцлага тооцно.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх