А.Нурбек дарга Баян-Өлгий аймгийн шүүхэд нөлөөлж байж болзошгүй байна.

2023/04/24
А.Нурбек дарга Баян-Өлгий аймгийн шүүхэд нөлөөлж байж болзошгүй байна.

Түүнийг хуурамч дипломтой болохыг 3 шатны шүүх тогтоосон юм…

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга А.Нурбекийг хуурамч дипломтой болохыг 3 шатны шүүх тогтоож, түүнийг гэмт хэрэг үйлдсэн
гэж үзээд шүүхээс 800,000 төгрөгийн торгох ял, хуурамч материал ашиглаж ажилласан хугацааны 25,070,000 төгрөгийн цалинг төлүүлэх шийдвэр гарсан юм. Мөн АТГ түүнийг гэмт хжрэг үйлдснийг албан тоотод дурьдаж тухайн үед Баян-Өлгий аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржанд зөвлөмж хүргүүлж байсан билээ. А.Нурбек, Д.Бауыржан нар төрөл садангийн холбоотой учир түүнийг ажлаас нь чөлөөлөөгүй юм. Тэгвэл дараагийн засаг дарга нь А.Нурбекийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Гэтэл А.Нурбек нь намайг ажлаас хууль бусаар чөлөөллөө хэмээн аймгийнхаа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба захиргааны хэргийн шүүгч нь түүний гомдлыг хүлээн авч хэрэг нээжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга зохих хуулийн зүйл заалтыг баримтлаж огцруулсан нь тодорхой байхад шүүх яагаад А.Нурбекийн дээрх нэхэмжлэлийг хүлээж авч, хэрэг нээж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Түүнийг хуурамч диплом ашиглаж албан тушаалд хүрснийг 3 шатны шүүх тогтоочихоод байхад шүүх яагаад А.Нурбекийн нэхэмжлэлийг хүлээж авав.
Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх маргааш буюу 2023 оны 04-р сарын 25-ны өдрийн 10.00 цагт А.Нурбекийн асуудлыг хэлэлцэх аж. Шүүх нь ямар шийдвэр гаргахыг эргэн сурвалжлах болно.2023.04.25

А.Нурбек дарга Баян-Өлгий аймгийн шүүхэд нөлөөлж байж болзошгүй байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх