Хүрэн Баавгайг бамбарууштай нь агнажээ.

2023/05/01
Хүрэн Баавгайг бамбарууштай нь агнажээ.

Тодруулбал: Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн ... нь энэ оны 04 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгайг хоёр бамбаруушын хамт агнаж, Улаанбаатар хот руу тээвэрлэж бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалаж  байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Шалгалтаар иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд 1 сар ч болоогүй 2 бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. 

Хүрэн Баавгайг бамбарууштай нь агнажээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх