Маргааш Мөст суманд болох хурдан морьдын уралдааныг хойшлуулах талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөж байна.

2023/05/06
Маргааш Мөст суманд болох хурдан морьдын уралдааныг хойшлуулах талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөж байна.

Ховд аймгийн Дуут, Мөст сумдад их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Тэгвэл Мөст суманд маргааш хурдан морьдын уралдаан зохион байгуулагдах юм байна. Халтиргаа гулгаа ихтэй, газар нойтон цаг үед морь уралдах нь зохимжгүй, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд Ховд аймаг дахь цагдаагийн газраас хурдан морьдын уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж сумын удирдлагуудад мэдэгдэл, зөвлөмж хүргүүлээд байгаа аж. Хэрэв эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр, хууль дүрэм зөрчиж хурдан морьдын уралдаан зохион байгуулсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Иймд уяачид та бүхэн эрсдлийг тооцож хууль дүрэм мөрдөх шаардлагатай байгаа юм. 

Маргааш Мөст суманд болох хурдан морьдын уралдааныг хойшлуулах талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх