С.Будрагчаа: Гадаадын хөрөнгө оруулагчид булаагдсан компаниа буцааж авлаа.

2023/05/29
С.Будрагчаа: Гадаадын хөрөнгө оруулагчид булаагдсан компаниа буцааж авлаа.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БУЛААГДСАН КОМПАНИА ХУУЛИЙН ДАГУУ ЭРГҮҮЛЭН АВЧ ЧАДЛАА

БНХАУ-ын хөрөнгө оруулагч Б.Соёл, Жао Шао Вэн, Лю Чуан Фу нар Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй уурхайд 2015 оноос эхлэн гурван жил дараалан 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.

Гэвч уурхай яг ашиглалтад орох үед Б.Мөнхтөр гэх этгээд хөрөнгө оруулсан "Талст молор" компанийг нь хууль бусаар өөрийнхөө нэр дээр шилжүүлэн булааж авсан ноцтой үйлдэл гарсныг бид бүхэн "НУУЦ МАТЕРИАЛУУД: ХЯТАДУУДЫГ МӨЛЖИХ АЖИЛЛАГАА" нэвтрүүлгээрээ хүргэсэн.

Уг хөрөнгө оруулагчид булаагдсан хөрөнгөө буцаан авахаар дөрвөн жилийн турш шүүхдэлцсэний эцэст Улсын Дээд шүүхийн шийдвэрээр булаагдсан компаниа буцаан авч чадсан юм.

Улмаар өнөөдөр уг уурхайн талбайдаа очиж, тоног төхөөрөмж эд зүйлсээ хүлээлцэж авч чаджээ.

Хөрөнгө оруулагч Б.Соёл "Монгол Улсын шүүх, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдаа үнэхээр сайн хамгаалж чаддаг юм байна. Үүнийг би өөрийн биеэр үзлээ. Энэ үйлдэл нь Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит алхам боллоо" гэв.

С.Будрагчаа: Гадаадын хөрөнгө оруулагчид булаагдсан компаниа буцааж авлаа.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх