Э.Болормаа: Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн чухал ач холбогдолтой хурал боллоо.

2023/06/28
Э.Болормаа: Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн чухал ач холбогдолтой хурал боллоо.

Э.Болормаа:Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар бид: -Монгол улсын нэгдсэн төсөв,
-Ховд аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийн үр дүнгээр бий болсон орлого, бусад эх үүсвэр /давсан орлого-7.9 тэрбум/-ийг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээнд зарцуулахаар хуваарилалт хийж танилцуулан батлууллаа.
Төсвийн тодотгол, нэмэлт өөрчлөлтийг иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад түлхүү анхаарч боловсруулсан. Тухайлбал, -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг бүрэн сайжруулах,
-БОЭТ-д нэн шаардлагатай байгаа оношилгооны тоног төхөөрөмжийг засварлах, шинэчлэх,
-Зам, талбай /Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэн/ засварлах, 3х3 талбай байгуулах, -Нийтийн бие засах газар “БИО 00” нэмэгдүүлэх, -Өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэгт анхаарч ажиллана.
Ингэхдээ төсвийн үр ашгийг илүү дээшлүүлж, хяналтыг сайжруулах болно.

Э.Болормаа: Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн чухал ач холбогдолтой хурал боллоо.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх