Эхнэрээ 22 жил дарамтандаа байлгасан гэх Б.Болдбаатар мэдээлэл хийлээ.

2023/07/07
Эхнэрээ 22 жил дарамтандаа байлгасан гэх Б.Болдбаатар мэдээлэл хийлээ.

Нөхрийнхөө хүчирхийлэлд 22 жил дарамтлуулж, хүчирхийлэлд нь амьдарч сард 10-15 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлж байсан ч цагдаа түүнийг шалгаж хариуцлага тооцолгүй өнөөдрийг хүрсэн учир Б.Эрдэнэбилэг гэх эмэгтэй манай сайтад хандаж мэдээлэл хийсэн. Тэрээр ярихдаа манай нөхөр намайг 22 жил дарамталж, хүчирхийлсэн, галт зэвсэг ашиглаж салтаан доогуур хүртэл бууддаг байсан, залуугийнхаа мотоциклыг шатааж, гэрийн тооноор орж ирж хутга авч айлгасны улмаас 10 настай охин нь татаж унаж, нойргүүдлийн өвчтэй болсон тухай хэлдэг. Одоо 10 настай охин нь Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс манай сайтын редакц эхнэрээ 22 жилийн туршид хүчирхийлж, дарамтандаа байлгасан гэх Б.Болдбаатарын байр суурийг хүргэлээ. Тэр хэлэхдээ би 22 жил дарамтлаагүй, 10 жил орчим бид хоёр хэрэлдэж зодолдсон, гар хүрэх үеүүд байсан, гэрийнхээ тооноор орсон нь үнэн гэв. Хэрэв энэ гэр бүлд хүчирхийлэл байгаагүй юм бол яагаад шүүхээр гэр бүлээ цуцлуулах хэмжээнд хүрэв гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Ховд аймаг дахь Цагдаагийн газар Б.Болдбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүгийнхээ мотоциклыг шатаасан байж болзошгүй, эхнэр рүүгээ галт зэвсэг тулгасан, гэр бүлээ цуцлуулсныхаа дараагаар эхнэрээ хүчиндсэн гэх мэт үндэслэлээр шалгаж байгаа юм. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явж байгааг эргэн сурвалжилна.

Эхнэрээ 22 жил дарамтандаа байлгасан гэх Б.Болдбаатар мэдээлэл хийлээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх