“Ойн бүс”-д газар эзэмшдэг эрх мэдэлтнүүдийн газрын гэрчилгээг хүчингүй болголоо.

2023/07/07
“Ойн бүс”-д газар эзэмшдэг эрх мэдэлтнүүдийн газрын гэрчилгээг хүчингүй болголоо.

 

Ховд аймгийн хэмжээнд газар олголт муу, жирийн иргэд нь өөрийн гэсэн өмчийн газаргүй айл айлын хашаа дамжин амьдарч байхад эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хэд хэдэн га талбайгаар нь дур зоргоороо торлон авч ядарсан иргэдээрээ тохуурхдаг явдал газар авсан. Үүний нэг жишээ "Ойн бүс" юм.

Нийтийн эзэмшлийн талбайд газар аваад, газрын татвараа төлдөггүй, барилга байгууламж барьдаг, газрын тухай хууль тогтоомжуудыг удаа дараа ноцтой зөрчсөөр ирсэн эрх мэдэлтнүүдийн газрын гэрчилгээг хүчингүй болгох захирамж гарсан байна.

Тодруулбал: Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болголоо.

Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

 

 

 

 

“Ойн бүс”-д газар эзэмшдэг эрх мэдэлтнүүдийн газрын гэрчилгээг хүчингүй болголоо.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх