Баяр наадмын өдрүүдэд тусгай зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгоно.

2023/07/08
Баяр наадмын өдрүүдэд тусгай зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгоно.

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан замын хөлөлгөөнд оролцох авто машинуудын тусгай зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгож байна. 

Энэ жил "А" болон "Ү" гэсэн хоёр зөвшөөрөл олгож байна."Ү" гэдэг нь үйлчилгээнд явах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу худалдаа наймаа эрхлэх иргэдэд олгоно.

Харин "А" зөвшөөрлийг наадамчдад олгоно.

Та бүхэн баяр наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслээ байрлуулахдаа зөвшөөрөгдсөн талбай, маршрутын дагуу зорчиж бусад хөдөлгөөнд оролцогчиддоо хүндэтгэлтэй хандаж зөвшөөрөгдсөн газарт авто машинаа байрлуулахыг Ховд аймгийн ЗЦТ-аас анхаарууллаа.

Баярын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихсэх тул зогсоолд тээврийн хэрэгслээ орхихдоо хаалга болон салхины шилээ бүрэн хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгаж хулгайчдаас эд зүйлсээ алдахаас сэрэмжлэхийг мөн зөвлөж байна.

Та бүхэн соёлтой сайхан наадаарай.2023.07.08

Баяр наадмын өдрүүдэд тусгай зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгоно.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх