22 жил эхнэрээ хүчирхийлсэн гэх Б-г шүүхээс цагдан хорьжээ.

2023/07/09
22 жил эхнэрээ хүчирхийлсэн гэх Б-г шүүхээс цагдан хорьжээ.

Нөхрийнхөө хүчирхийлэлд 22 жил дарамтлуулж, хүчирхийлэлд нь амьдарч ирсэн гэх 4 хүүхдийн ээж өрх толгойлсон эмэгтэй Б.Эрдэнэбилэг манай сайтад хандсан. Тэрээр ярихдаа манай нөхөр намайг 22 жил дарамталж, хүчирхийлсэн, галт зэвсэг ашиглаж салтаан доогуур хүртэл бууддаг байсан, залуугийнхаа мотоциклыг шатааж, гэрийн тооноор орж ирж хутга авч айлгасны улмаас 10 настай охин нь татаж унаж, нойргүүдлийн өвчтэй болсон тухай ярьдаг.

10 настай охин нь Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлэгээс гарсан биеийн байдал нь дээрдээгүй байгаа гэнэ.

Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж буй Б-г цагдан хорих шүүх хурал өнөөдөр Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж ШШГГ нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангид цагдан хорьсон байна. 

22 жил эхнэрээ хүчирхийлсэн гэх Б-г шүүхээс цагдан хорьжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх