“Алтан Хөхий” уулыг тахих, тайх ёслол боллоо.

2023/07/24
“Алтан Хөхий” уулыг тахих, тайх ёслол боллоо.

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт  байрлах Төрийн тахилгат  "Алтан Xөхий" хайрхны тэнгэрийг тайх ёслолын үйл ажиллагааг энэ оны 7 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

Төрийн тахилгат уулыг тахих төрийн тахилгын ёслолыг таван жилд нэг удаа хийдэг уламжлалтай. Уламжлалын дагуу "Алтан хөхий" уулаа тахив. 

Төрийн тахилгат уулыг тахих ёслолд МУ-ын ерөнхийлөгч оролцдог ёс жаягтай ч энэ удаад Төрийн элч төлөөлөгчийг төлөөлж

УИХ-ын гишүүн,ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт хүрэлцэн ирж тахилгын зан үйлүүдийг ёсчлон биелүүлэв. 

Тахилгын нээлт тахилгын зан үйлийн дагуу явагдаж МУ-ын хүндэт харуулын цэргүүд жагсан орж ирснээр эхлэв.

Тахилгын ёслолын үйл ажиллагааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нээж үг хэлж дараагаар нь Монгол Улсын Төрийн дуулал "Алтан Хөхий" хайрханы энгэр бэлд эгшиглэж  Тууль хайлж их алтайгаа магтаж уул хайрханаа баярлуулав. 

Мөн үүний дараагаар МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж сүсэгтэн олонд сонордуулж нум сум харван, улаан бор морийг сэтэрлэж төрийн айлтгал бичиг, торго, арц хүжний дээжийг тахилгын гал мандлын бурханд өргөлөө.  

"Алтан Xөхий" хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолт хол ойрын олон арван зочид төлөөлөгчид, зэргэлдээ сумдын иргэд зорин ирж оролцсноороо өргөн дэлгэр онцлог боллоо. 

“Алтан Хөхий” уулыг тахих, тайх ёслол боллоо.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх