Хоёр хүн үерийн усанд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо.

2023/08/03
Хоёр хүн үерийн усанд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо.
Өчигдөр орсон түр зуурын аадар борооны улмаас Ховд аймгийн Манхан, Зэрэг сумдад хоёр хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болжээ. 
 
Тодруулбал: Өчигдөр 17:00 цаг орчимд Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар Аймгийн төвөөс Үенч сумын чиглэлд 6 хүнтэй  зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж 54 настай эмэгтэй Г амь насаа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан”гэдэг газар хоёр гэр, хоёр зорчигчтой автомашин үерийн усанд урссан тухай дуудлага мэдээлэл бүртгэгдэж дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж  45 настай, эрэгтэй Б-ийн “Приус-20” загварын нэг зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байсныг иргэн А /63 настай, эрэгтэй/-г анх урссан газраас баруун хойд зүгт 500 метрийн зайд эсэн мэнд байсныг олж, мөн өдрийн 04:35 цагт иргэн Б-ийн цогцсыг анх осолдсон газраас баруун хойд зүгт 3.5 км зайд Гүвээ багийн “Цагаан бургасангын хэв” гэдэг газраас олжээ. 
Хоёр хүн үерийн усанд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх