“Бугаан гол” захын эзэн Т.Хүдэрчулууны хүүгийн барьж байгаа орон сууц хууль зөрчжээ.

2023/08/07
“Бугаан гол” захын эзэн Т.Хүдэрчулууны хүүгийн барьж байгаа орон сууц хууль зөрчжээ.

Ховд аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Сандагсүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А дроб 86 дугаар тушаалаар аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт барилга эхлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй орон сууц барьж, мөн газрын, барилгын тухай хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа асуудалд хяналт шалгалт хийж ажиллав. Энэ жил Ховд аймагт 30 компани орон сууц барьж байгаагаас 15 компани зөрчилтэй, барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвгөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг албаныхан онцоллоо. Үүний нэг нь “Бугаан гол” захын эзэн Т.Хүдэрчулууны хүү Х.Нямбаярын Бугат багийн нутаг дэвсгэрт барьж байгаа 15 айлын орон сууц юм. Тус компани нь барилгын ажлыг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй, техникийнл нөхцөл авалгүй, үйлчилгээний зориулалттай газар орон сууц барьж байгаа тул тус компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох акт үйлдэж компанийн захиралд хүлээлгэн өгөв. Өмнө нь албан тоотоор удаа дараа мэдэгдсэн ч үүрэг даалгавар биелүүлэхгүй өнөөдрийг хүрчээ. Иймд ажлын хэсэг байгуулагдаж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь очиж актыг хүлээлгэн өглөө.Хэрэв үүрэг даалгавар биелүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаагүй тохиолдолд дараа дараагийн шатны арга хэмжээг тооцож ажиллах юм байна. 

“Бугаан гол” захын эзэн Т.Хүдэрчулууны хүүгийн барьж байгаа орон сууц хууль зөрчжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх