Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарыг эрэн сурвалжилж байна.

2023/08/07
Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарыг эрэн сурвалжилж байна.

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар цагдаагаас зугтаажээ.

Тодруулбал: Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт хар өнгийн 0001 ГАА улсын дугаартай Land Cruiser 200 маркийн авто машинтай зорчиж явахдаа Дарви сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгах үеэр чи намайг яагаад зогсоодог юм,  танихгүй байна уу хэмээн цагдаагийн алба хаагчтай дээрэнгүй харьцаж,  шалгуулахгүй гэж үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийг хэл амаар доромжилж, хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэлгүй машинтайгаа зугтсан байна.Түүний энэ үйлдэл нь өөрийгөө дарга хэмээн дөвийлгөж, бусдыг дорд үздэгийн тод жишээ юм. Магадгүй О.Амгаланбаатар нь  Говь-Алтай аймгийнхаа цагдаа нарыг ч дорд үздэг, тэр хандлагаа Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид гаргасан ч байж мэдэх юм. Хууль дүрэм эрхтэн дархтанд үйлчилдэггүй гэж андуурсан бололтой. Түүний увайгүй үйлдэлд хариуцлага тооцох учиртай юм. О.Амгаланбаатарыг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж хариуцлага тооцохоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарыг эрэн сурвалжилж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх