ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт унаач хүүхдийг нэг сая төгрөгөөр урамшуулжээ.

2023/08/14
ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт унаач хүүхдийг нэг сая төгрөгөөр урамшуулжээ.

Ховд аймгийн Манхан сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 12,13,14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Баяр наадамд зориулсан хурдан Азарганы уралдаанд Ховд аймгийн Буянт сумын залуу уяач н. Чулуунтогтохын уяж хурдлуулсан хүлэг түрүүлэн ирж тод магнай торгон жолоо өргүүлсэн юм. Баяр наадмын төв талбайд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийн бай шагналыг гардуулах үеэр түрүүлж ирсэн Азарганы шагналыг өгөлгүй хүүхэд уяач хоёрыг наадмын төв асраас гаргав. н.Чулуунтогтохын уяж хурдлуулсан Азарга бүсийн наадмаас 2 удаагийн түрүү хүртэж байсан хурдан буян юм байна. Манхан сумын 100 жилийн ойд түрүүлэн ирсэн ч бай шагналаа авч чадаагүй унаач хүүхдийн гомдлыг тайлж УИХ-ын гишүүн,ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт нэг сая төгрөгөөр урамшуулжээ.

ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт унаач хүүхдийг нэг сая төгрөгөөр урамшуулжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх