“Номин реалтор” ХХК-ийн агуулахын барилгын үйл ажиллагааг зогсоолоо.

2023/08/29
“Номин реалтор” ХХК-ийн агуулахын барилгын үйл ажиллагааг зогсоолоо.

"Номин реалтор"ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр баг Ямаат улаан 07-01 тоот байршилд Номин агуулах худалдааны барилгын ажлыг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүйгээр эхлүүлсэн байна. Тус газар нь Ховд аймаг дахь ШШГГ, нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангийн хамгаалалтын бүс, “Алтайн ойл” Оюу Мандал гэх мэт ШТС-иудын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, ОУ-ын тээврийн логистик бүсэд хууль зөрчин баригдаж байгаа нь олон хардлага дагуулж байгаа юм. Барилгын ажлыг эхлүүлэхдээ хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн нь баримтаар нотлогдож байна. Тухайлбал: Галын аюулгүй байдлын тухай, МУ-ын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалт, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурийлуулах цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах гэсэн заалтуудыг зөрчжээ. Мөн барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан барилгын норм дүрэм /БНБД 21-07-14/-ын 5.8 дахь заалт, газар дор байрлах савтай ШТС-аас аж ахуй нэгж байгууллагын агуулахын барилга нь газар доор байрлах савтай 15, газар дээр савтай 25 метр хүртэлх зайд байрлахыг зөрчиж 15 метрээс дотогш байрлуулсан зэрэг зөрчлүүд байгаа юм. Ийм байхад хэний эрх ашигт нийцүүлж эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгүүдээ зурав гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Илт хууль дүрэм зөрчиж, “Номин реалтор” ХХК-нд давуу эрх олгож байгаа асуудлыг манай сайтын редакц хөндөж тавьснаар сая нэг мэргэжлийн байгууллагууд нь хөдөлж барилгын ажлыг нь түр зогсоох актыг үйлдэв. Уг асуудлыг бид эргэн мэдээлнэ.

“Номин реалтор” ХХК-ийн агуулахын барилгын үйл ажиллагааг зогсоолоо.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх