“Ховд Сафари” ХХК Ховд аймагт 42 мянган навчит мод тариалж эхэллээ.

2023/09/03
“Ховд Сафари” ХХК Ховд аймагт 42 мянган навчит мод тариалж эхэллээ.

Монгол улсын тэргүүний ойжуулагч "Ховд сафари" ХХК үүсгэн байгуулагдсан нь 1998 онд Ховд аймгийн Засаг дарга асан Н.Дамба, Ой агнуурын аж ахуйн дарга асан Ж.Бадрах, Ерөнхий нягтлан бодогч Б.Лхамжав нарын санаачлагаар ан агнуур, ойжуулах, мод үржүүлгийн, гадаад дотоод худалдаа гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй юм. Ойжуулагчаар Г.Оюунцэцэг, С.Дашхүү, н.Бурмаа, Газар анчин жолоочоор Д.Мягмардорж, н.Батдорж, Д.Батдэлгэр нарын хүмүүс ажиллаж байсан байна.  2004 онд Ж.Бадрах,  2010 онд Н.Дамба дарга нар хувьцаагаа авч гарснаар  МУ-ын гавьяат ажилтан Б.Лхамжав гуай 100 хувийн хувьцаа эзэмшигч болж өнөөдрийг хүртэл компаниа амжилттай удирдаж Монгол улсын хэмжээнд 2.000.000 гаруй мод тарьж ургуулан улмаар 2013 онд Монгол улсын ерөнхийлөгчийн Зарлигаар БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ ажилтан цол тэмдэгээр шагнуулжээ. Тус компани аймаг орон нутаг төдийгүй МУ-ын 21 аймагт мод бут үржүүлгийн ажлыг хийж хэрэгжүүлж байгаль эх дэлхийдээ хувь нэмрээ оруулсаар байна. Тэгвэл тус компани "Адапт” төслийн хүрээнд Ховд аймгийн Буянт, Мөнххайрхан сумдад 70 га газарт 42 мянган навчит мод тариалах ажлыг эхлүүлээд байна. Тус компани тариалалтын ажлаа эхлэхээс өмнө хашаажуулах, хамгаалах ажлыг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан, чанарын өндөр түвшинд хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Онцлох нэг зүйл нь тариалалтын талбайд хяналтын камерыг шаародлагатай цэгүүдэд суурилллаа. Ингэснээр цөлжилт буурч, тал хээр газар ойжих бүрэн боломж бүрдэж байна. Т

“Ховд Сафари” ХХК Ховд аймагт 42 мянган навчит мод тариалж эхэллээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх