Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийн барилга нээлтээ хийлээ.

2023/09/04
Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийн барилга нээлтээ хийлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв Ховд аймагт баригдаж нээлтээ хийлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг нь ХБХ-ний төвийг барилга юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр МУ-ын 6 аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Ховдд аймаг юм. Тус барилгыг "Элбэг гүн" ХХК Олон улсын стандартад нийцүүлэн ХБИ-д зориулсан барилгын норм стандартыг хангасан төлөлвлөлттэй барьж гүйцэтгэснээрээ онцлог байна.  Тухайлбал: ХБИ гаднаас ороход бүх хаалга босгогүй, дээш доош шатаар зорчиход налуу зам шийдэж өгсөн, хаалганууд нь автомат мөн цахилгаан шат зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын тусламжгүйгээр чөлөөтэй орж гарах, зорчих боломжтой юм. "Элбэг гүн" ХХК-ийн хувьд ковидын хүнд цаг үед барилгын ажлаа эхлүүлж алдагдалтай ажилласан ч чанар, стандартыг мөрдлөг болгож ажилласан тухайгаа ч онцлов. 

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийн барилга нээлтээ хийлээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх