“Монгол тунжөн” ХХК-ийн ажилчин ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто машинтайгаа осолдож нас баржээ.

2023/09/08
“Монгол тунжөн” ХХК-ийн ажилчин ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто машинтайгаа осолдож нас баржээ.

Ховд аймгийн Мянгад  сумын Цагаан толгой гэх газарт хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан "Монгол Тунжөн" майнинг инвесмент групп ХХК-нд ажиллаж байсан Улаанбаатар хотын харьяат 58 настай Ц нь Урал маркийн авто машинтай ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өгсүүр газар хүч алдсаны улмаас авто машинаас үсэрч буухдаа чиргүүлдээ дарагдаж нас барсан байна. Уг хэрэг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой болсон байна. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна.  "Монгол Тунжөн" майнинг инвесмент групп ХХК нь хайгуулын ажил хийж байх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөөтэй химийн бодис хэрэглэж байсан байж болзошгүй асуудлыг бид өмнө нь сурвалжилж байсан билээ. Тухайн үед Ховд аймгийн МХГ татан буугдаагүй байхдаа тус компанийн үйл ажиллагааг зогсоож техник тоног төхөөрөмжүүдийг лацдаж байсан юм. Тэгвэл уг компани өнөөдрийг хүртэл тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж эрдэнэт хүний амь эрсдлээ. Уг асуудалд төрийн байгууллагууд хэрхэн анхаарлаа хандуулахыг эргэн мэдээлнэ. 

“Монгол тунжөн” ХХК-ийн ажилчин ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто машинтайгаа осолдож нас баржээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх