Л.Баярмандал: Уул уурхайгаас нэг хүн баяжих биш иргэд олон нийт үр шимийг нь хүртдэг байх ёстой.

2023/09/14
Л.Баярмандал: Уул уурхайгаас нэг хүн баяжих биш иргэд олон нийт үр шимийг нь хүртдэг байх ёстой.

Уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт, хариуцлагатай уул уурхай өдөрлөг Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна. Уг уулзалтаар уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт хэрхэн үр нөлөө үзүүлж байна, орон нутагт уул уурхайн ил тод байдлыг хангахад тулгарч буй сорилт бэрхшээл, сайн туршлага, баруун бүс дэх орон нутгийн хамтын хамтын ажиллагааны хэрэгжилт үр дүн, цаашид уул уурхайн салбар хэрхэн яаж хөгжих, яаж хамтарч ажиллах гэх мэт олон асуудал дээр төвлөрч санал бодлоо хуваалцаж байна.

Энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандалаас мэдээлэл авлаа. Тэрээр хэлэхдээ Уул уурхай гэдэг Монголын тэргүүлэх салбарын нэг юм. Монголын эдийн засагт оруулах үр нөлөө өндөр хувийн эзэлж байгааг онцоллоо. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 төгрөг тутмын нэг төгрөгийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Нийт экспортын 93 хувь нь уг салбараас орж байна хэмээв. Цаашид уул уурхайн салбар иргэдэд хэрхэн ээлтэй байх вэ, ашиг шимийг нь иргэд олон нийтэд хэрхэн хүртээмжтэй байлгах вэ гэх мэт асуудалд анхаарлаа хандуулах цаг болсныг мөн онцолж байлаа. Уул уурхайг дагаад орон нутгийн эдийн засаг сэргэх, залуучууд ажлын байраар хангагдах зэрэг ач холбогдолууд ч бий болж байна хэмээв. Нөгөө талдаа хариуцлагатай уул уурхайг бий болгохын тулд байгаль орчинд ээлтэй, нутаг оронд нь үр өгөөжтэй байлгахыг л чухалчилж байна гэв.  

Л.Баярмандал: Уул уурхайгаас нэг хүн баяжих биш иргэд олон нийт үр шимийг нь хүртдэг байх ёстой.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх