Ховд голд живсэн иргэний цогцосыг 15 хоногийн дараа олжээ.

2023/09/24
Ховд голд живсэн иргэний цогцосыг 15 хоногийн дараа олжээ.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум “Борбургас” 5-р  дугаар багийн “Унаганы гатлага” гэх газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км/-т Улаанхус сумын харьяат иргэн Т /47 настай,эрэгтэй/ 2023.09.09-ны өдөр 10 цагт адуундаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2023.09.12-ны өдрийн 10:00 цагт хүлээн авчээ. Уг иргэний унаж явсан морь 2023.09.12-ны өдөр гэрээс нь баруун зүгт 2км-т Ховд голын хажууд байна гэж мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх,аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч А.Асанбекээр  ахлуулсан 5 алба хаагч, 1 завь, 1 авто машинтай, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч Т.Батгэрэлээр ахлуулсан 5 алба хаагч, 1 завь, 1 авто машинтай, ар гэрээс 13 хүн, 2 мотоцикль, нийт 24 хүн,  2 завь, 2 мотоцикль, 2 авто машинтай 2023.09.24-ний өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг зохион байгуулж “Унаганы гатлага”  гэдэг газраас баруун урд зүгт 4 км-т “Арал толгой” гэдэг газар хүртэл завиар буюу 4-8 мм гүнд 15 удаагийн шумбалт хийж 16 дахь шумбалт дээр “Ховд голын эх”-ийн гол гэдэг газраас 7 мм гүнээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Ховд голд живсэн иргэний цогцосыг 15 хоногийн дараа олжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх