Тэднийг 300 мянган төгрөгөөр цалинжуулж зам дээр ажиллуулна.

2023/10/10
Тэднийг 300 мянган төгрөгөөр цалинжуулж зам дээр ажиллуулна.

Өнөөдөр аймгийн "Онцгой комисс" цаг үеийн асуудлаар хуралдаж хэдэн асуудлыг авч хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Авч хэлэлцсэн асуудлын нэг нь иргэд олон нийтийг бухимдуулж, шүүмжлэл дагуулаад байгаа 934 сая төгрөгийн төсөвт өртөгтэй "Сларри сийл" технологиор хийгдсэн заи засварын ажил байлаа. Уг зам борооны усанд урсаж, их хэмжээний тоосжилт бий болсон нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байж болзошгүй байгаа юм. Зам цэвэрлэх ажилд "Шинэ Ховд Жаргалант ТҮК"-ийн ажилчид, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ажилчдыг дайчилсан хэдий ч өнөөдрийг хүртэл аймаг цагаан тоостойгоо зууралдсан хэвээр байгаа юм. Тэгвэл "Сларри сийл" зам цэвэрлэх ажилд Цэрэг, Цагдаа, Онцгой, ШШГГ-ын алба хаагчдыг дайчилж, тэдний ажилласан хөдөлмөрийн хөлсийг аймаг шийдэх юм байна.Ингэхдээ нэг хүнийг 300 мянган төгрөгөөр цалинжуулна гэх мэдээлэл байна. Аймгийн "Онцгой комисс"-ын хурлаас гарсан шийдвэрийг "Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын дарга хурандаа Б.Алтанбадралт, аймгийн ЗД-ын орлогч Т.Дэлгэрсайхан нар танилцуулж хэвлэлд мэдээлэв. 2023.10.10 

Тэднийг 300 мянган төгрөгөөр цалинжуулж зам дээр ажиллуулна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх