Ш.Адьшаа: Шоронд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүнийг албан тушаалд томилж байгаа нь Ховдчуудыг басамжилж байгаа хэрэг.

2023/11/21
Ш.Адьшаа: Шоронд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүнийг албан тушаалд томилж байгаа нь Ховдчуудыг басамжилж байгаа хэрэг.

Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн даргаар ШШГЕГ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Д.Алимаа гэх эмэгтэйг томилсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа уг томилгооны асуудалд шүүмжлэлтэй хандлаа. Тэрээр хэлэхдээ шоронд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан эмэгтэйг Улаанбаатраас ирүүлж хот тохижилтын даргаар томилж байгаа нь Ховдын ард иргэдийг басамжилж, доромжилж байгаа хэрэг. Энэ газрыг удирдаад явах хүнгүй болтлоо боловсон хүчний доройтолд орчихсон юм уу. Ажилд томилогдсон даруйдаа хөгжлийн бэрхшээлтэй олон хүнийг ажлаас нь хоморголон халсан байна.  Тэдгээр иргэдэд би өмгөөлөгч авч өгсөн. Хүнийг хууль бусаар ажлаас нь халсан тэр эмэгтэйг шүүхэд өгнө. Төрийн албаны ёс зүй, мерит зарчим байх ёстой. Гэтэл хэн дуртай нэгнийг томилдог асуудал Ховд аймагт газар авсан байна. Нэг ёсондоо засаглалын хямрал энэ аймагт үүссэн байна гэв. 2023.11.21

Ш.Адьшаа: Шоронд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүнийг албан тушаалд томилж байгаа нь Ховдчуудыг басамжилж байгаа хэрэг.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх