1.5 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй хяналтын камерын тендер дахин зарлагдана.

2023/11/22
1.5 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй хяналтын камерын тендер дахин зарлагдана.

Ховд аймгийг бүрэн камержуулахад 1.5 тэр бум төгрөгийн төсөвт өртгийг ИТХ-аар баталсан. Тэгвэл тендер нь зарлагдаж нэр бүхий 4 компани материалаа ирүүлж өрсөлдсөн байна. Гэвч тухайн компаниудын хувьд татварын өртэй, баримт бичгийн бүрдэл дутуу, шаардлагад нийцээгүй учир тухайн үнэлгээний хороо тендер шалгаруулахаас  татгалзсан байна. Иймд чадамжтай, туршлагатай компанийг шалгаруулахын тулд дахин тендер зарлахаар болжээ. Хүний нүүр царайг тод томруун таниулах, нягтаршилтай, үзүүлэлт өндөр, лицензтэй гэх мэт камер тавих шаардлагад нийцсэн компанийг шалгаруулна гэдгийг албаны эх сурвалж онцоллоо. Тухайн компани нь хамгийн гол нь шалгуур үзүүлэлтүүдэд нийцсэн байх шаардлагатай юм байна. Ховд аймгийг бүрэн камержуулснаар гэмт хэрэг зөрчил буурч, гэмт хэргийн илрүүлэлт сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

1.5 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй хяналтын камерын тендер дахин зарлагдана.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх