Б.Туулайтулга үерийн далангийн ажлыг хүлээж авах дүгнэлтэд гарын үсгээ зурсан байна.

2023/11/28
Б.Туулайтулга үерийн далангийн ажлыг хүлээж авах дүгнэлтэд гарын үсгээ зурсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Урбан девелопмент консолтинг групп” ХХК-ийн захирал Д.Энхманлай “Ховд хотын үерийн хамгаалалтын далангийн шинэчлэл, засварын ажлыг хийхээр  аймгийн засаг даргын орлогч асан Т.Жаргалсайхантай  гэрээ байгуулж уг ажлыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээлгэж өгөх ёстой байсан ч хугацаандаа хүлээлгэж өгөөгүй.

Он дамжиж явсаар  2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн А/558 дугаартай аймгийн засаг даргын орлогч асан Т.Дэлгэрсайханы захирамжаар  10 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс байгуулагдаж үерийн далангийн ажлыг хүлээж авсан байдаг.

Ажлын хэсэгт ГХБХБГ-ын даргаар ажиллаж байсан Э.Дөлбадрал, Жаргалант сумын дэд бүтэц хариуцсан орлогч дарга Б.Туулайтулга, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Б.Болортуул, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Түмэнжаргал, аймгийн Архивын тасгийн дарга С.Батдорж,  Жаргалант сумын ЗДТГ-ын гадаад харилцаа, гамшгийн асуудал хариуцсан арга зүйч Б.Гантулга, зураг төсвийн зохиогч Б.Амаржаргал, иргэний төлөөлөл Б.Сумхүү, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК-ийн захирал Д.Энхманлай, ГХБХБГ-ын мэргэжилтэн С.Өнөржаргал нарын 10 хүн хүлээж авсан байна.

Ингэхдээ улсын комиссын бүрэлдэхүүн худлаа дүгнэлт үйлдэж, дуусаагүй, дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан нь Санхүүгийн хяналт дотоод Аудитын дүгнэлтээр тогтоогдоод байна. 1400 м урттай хийгдсэн үерийн даланг бараг нэг дахин нэмэгдүүлж 2600 м хийгдсэн мэтээр хүлээн авчээ.

“Урбан деволопмент консолтинг групп ХХК-ийн төлөөллүүд ажлаа хүлээлгэж өгөхийн тулд  зальжин арга хэрэглэж өмнө нь Жаргалант сумаас хийгдсэн хуучин үерийн даланг зааж өгсөн асуудал ч байна. Хамгийн ноцтой нь ажлын хэсгийн бүрэлдхүүнд ажилллаж байсан Жаргалант сумын орлогч дарга Б.Туулайтулга нь уг үерийн даланг Жаргалант сум хийсэн гэдгийг өөрөө маш сайн мэдэж байсан хүний нэг юм байна. Нэг ёсондоо Б.Туулайтулга болон бусад гишүүд мэдсээр байж санаатайгаар тус компанид давуу эрх үүсгэж  гарын үсгээ зураад хүлээгээд авчихсан байгаа юм. Б.Туулайтулга нь өөрөө гарын үсгээ үйлдээд 2600 м үерийн даланг хүлээлцээд авчихсан хэрнээ би аваагүй, 1200 м даланг хүлээж авсан хэмээн цагаан дээр хараар бичигдсэн баримтын өөдөөс худал ярина. Жаргалант сумын орлогч дарга гэх хариуцлагатай албан тушаалтан нь гаргасан дүгнэлтдээ төөрч, будилж, худлаа ярьж, мэлзэж байгаа нь анхаарал татаж байна. 

“Урбан девелопмент консолтинг групп” ХХК нь  ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс гадна гэрээний заалт, ажлын даалгавар, төсөв зөрчиж санхүүжилтээ давуу эрхээр илүү авсан байна. Иймд Санхүүгийн хяналт дотоод Аудитаас-аас 47885688 төгрөгийг эргүүлэн төлүүлэх тухай актыг 2022.12.23-ны өдөр үйлдсэн ч тус компани өнөөдрийг хүртэл төсвийг хохиролгүй болгоогүй байна.

Тэгвэл ажлаа дуусгаагүй, компанид давуу эрх олгож, худлаа дүгнэлт үйлдэж үерийн даланг ашиглалтнд хүлээж авсан улсын комиссын бүрэлдэхүүн ч хариуцлага хүлээх ёстой. Тэдэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай Дотоод аудитын хорооны 2023.03.03-ны өдрийн тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл хэнд ч хариуцлага тооцоогүй байгаа юм. Бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно.

Б.Туулайтулга үерийн далангийн ажлыг хүлээж авах дүгнэлтэд гарын үсгээ зурсан байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх