С.Баянмөнх: Үерийн далангийн ажлыг гүйцэтгэсэн компани хийсэн ажлаа хайгаад олоогүй.

2023/11/29
С.Баянмөнх: Үерийн далангийн ажлыг гүйцэтгэсэн компани хийсэн ажлаа хайгаад олоогүй.

“Үерийн далангийн шинэчлэл засвар”-ын 400 орчим сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хүлээж авсан нь “АУДИТ”-ын хяналт шалгалтаар тогтоогдсон. Тэгвэл тус ажилд аймгийн ИТХ-ын даргын А/33 захирамжаар “Аймгийн хэмжээнд 2022-2023 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын чанар, үр дүнд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдан Жаргалант суманд хийгдсэн 33 ажил, бусад суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тогтоол шийдвэрийн биелэлт, өндлөнгийн хяналт шинжилгээ хийх хэрэгжилт, түүний чанар, үр дүнд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийн ажиллажээ.
Хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх ажлын хэсгийн ахлагч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баянмөнх хэлэхдээ: Манай хяналт шалгалтын ажлын хэсэг “Үерийн далангийн шинэчлэл засвар”-ын ажилтай 3 удаа газар дээр нь очиж танилцаж, хангалтгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн тухайн ажлыг очиж үзэх үед Урбан девелопмент консолтинг групп компаний төлөөлөл хийсэн ажлаа хайгаад олоогүй,  тус компанийг төлөөлж ирсэн эмэгтэй бид нарт манай компанийн нэр дээр Хатанзориг гэдэг хүн авсан юм гэсэн тайлбар өгсөн. Ажлын хэсэг тухайн ажилд хуулийн дагуу арга хэмжээ авах санал, дүгнэлтийг аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн гэв.

С.Баянмөнх: Үерийн далангийн ажлыг гүйцэтгэсэн компани хийсэн ажлаа хайгаад олоогүй.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх